Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг болно

Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш 14:00-17:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг болно
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш 14:00-17:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамны “УИХ-ын эмэгтэй гишүүдийг дэмжих” төслийн төгсгөлийн арга хэмжээ юм.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлэх бөгөөд “Миний улс төрчийн карьерт эмэгтэйчүүдийн асуудал нөлөөлсөн нь” сэдвээр Канадын парламентийн гишүүн, сайд асан Мари Коллинс, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хамгаалал” сэдвээр ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, “Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн манлайлал” сэдвээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогчид санал бодлоо солилцох ажээ.

Хуваалцах