Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол 102, 107 дугаарт мэдээлээрэй

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ихсэх шинжтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол 102, 107 дугаарт мэдээлээрэй
Гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол 102, 107 дугаарт мэдээлээрэй. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ихсэх шинжтэй байна.

Иргэд та бүхэн хүчирхийллийг үл тэвчигч байж гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол цагдаагийн байгууллагын 102, 107 дугаар болон familycenter.mn, www.e-khutuch.mn цахим хуудасны чат пот-оор дамжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, хүүхдийг аливаа гэмт хэрэг, ахуйн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлээрэй.

Иргэд та бүхэн баяр, амралтын өдрүүдэд аливаа гэмт хэрэг, эрсдэлт нөхцөл, ахуйн осол, усанд осолдохоос урьдчилан сэргийлж, гэр бүлээрээ сайхан амраарай.

Түүнчлэн хүүхдийг аливаа эрсдэл, осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Хуваалцах