Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно

“Хууль зүйн үндэсний хүрээлэн” –ийн 301 тоотод маргааш “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх уулзалт, ярилцлага болно.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

“Хууль зүйн үндэсний хүрээлэн” –ийн 301 тоотод маргааш “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх уулзалт, ярилцлага болно.

Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно.

Уг асуудлын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ” сэдвээр тус тус мэдээлэл хийх аж.

Түлхүүр үг:“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солил
Хуваалцах