Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт энэ сарын 27-нд болно

Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот захирамжаар 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт энэ сарын 27-нд болно
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлт энэ сарын 27-нд болно. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот захирамжаар 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, анхны хуралдаанаа хийсэн байна.



“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай орчин нөхцөлөөр хангах, төрийн үйлчилгээг гэр бүлд хүргэх зорилготой юм.

Ажлын хэсгийн хуралдаанаар энэ сарын 27-ны өдөр “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар тогтжээ. Мөн салбар бүр тусгайлан нэг сарыг сонгон авч, өрх гэрт чиглэсэн ажил үйлчилгээгээ эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн тав болон есдүгээр сард 88 багийн иргэдэд хүрч, төрийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.

Хуваалцах