Гэр бүлийн зориулалтаар 16 168.5 га газрыг өмчлүүлнэ
НИТХ-ын 11 сарын 28-нд болсон ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна.
Мэдээллийн алба

НИТХ-ын 11 сарын 28-нд болсон ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан байна. 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 чиглэлийн хүрээнд 16 мянга 168.5 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр тусгасан бөгөөд эдгээрээс одоо эзэмшиж байгаа гэр хороолол дахь 179.6 га газрыг 3 424 иргэнд, зуслангийн 641.88 га газрыг 10 044 иргэнд НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор байршил хэмжээг тогтоосон 52 байршлын 15 309 га газраас гадна Багануур дүүргийн Булагтайд 14 га, Хан-Уул дүүрэгт Өлзийт хорооллын зүүн талд 51.2 га, нийт 15 347 га газрыг төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр өмчлүүлэхээр тусгажээ. Түүнчлэн спорт амралт зугаалгын талбай, орчны тохижилт бүхий газар доорх гаражийн газрыг 11 байршлын 3,38 га газарт, дугуйн болон гүйлтийн зам талбайг 6.64 га газарт, шинээр барих болон, өргөтгөн шинэчлэх 22 авто замын ажил ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан байна.


















