Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа алдсан иргэд хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй
Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа алдсан иргэд хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.
Мэдээллийн алба

Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа алдсан иргэд хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Эдгээр төслүүд нь 2013 оноос эхлэлтэй юм. Энэ үед газраа чөлөөлж, хариуд нь байр авах, эсвэл бусад нөхөн төлбөрийн хэлбэрээр хохирлоо барагдуулж чадаагүй иргэд олон байдаг талаар Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл хохирсон иргэд хууль, шүүхийн байгууллагаар хохирлоо тогтоолгож, нөхөн төлүүлэх эрхтэй юм. Энэ талаар бид Хүний эрхийн үндэсний комиссын Боловсрол, судалгааны хэлтсийн дарга н.Агар-Эрдэнээс тодрууллаа.


















