Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулгад хариулав

НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар асуулга тавьсан бөгөөд асуулгын дагуу Нийслэлийн Засаг дарга танилцуулга хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулгад хариулав
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар асуулгад хариулав. Зураг: МҮОНРТ

НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар асуулга тавьсан бөгөөд асуулгын дагуу Нийслэлийн Засаг дарга танилцуулга хийлээ. Уг асуулгад "Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтэц, Яармаг, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвийн ажил өнөөдөр ямар шатанд явж байгаа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журам”-ыг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг 4 асуулга тавьсан юм.

Эдгээр асуулгын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжлэн хийгдсээр байгаа. Дэд төвийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын дагуу инженерийн дэд бүтцийн ажил хийгдсэн. Бусад хөтөлбөрүүдийг ч цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд холбогдох ажлуудыг хийж байгаа талаар мэдээлэл хийснээр НИТХ-ын 17-р чуулган өндөрлөв гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

Хуваалцах