Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хорооллын иргэд өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байна

Манай улсын нийт хүн амын 30 шахам хувь нь хоногийн хоолны илчлэг, шим тэжээлээ авч чаддаггүй өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байгааг НҮБ-ын судалгаагаар гаргажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хорооллын иргэд өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байна
Гэр хорооллын иргэд өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байна. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийт хүн амын 30 шахам хувь нь хоногийн хоолны илчлэг, шим тэжээлээ авч чаддаггүй өлсгөлөнд нэрвэгдэх хэмжээнд байгааг НҮБ-ын судалгаагаар гаргажээ. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 42 айлыг судалгаанд хамруулсан байна. Тэдний 96 хувь нь хүнсний ногоо тогтмол хэрэглэдэггүй, 85 хувь нь өдөрт нэг удаа л мах гурилтай хоол иддэг. Өглөө, өдөртөө гэртээ хийсэн боорцог, талх иддэг байна. Мөн судалгаанд хамруулсан өрхүүд сарын орлогоо бүгдийг нь хүнсэнд хэрэглэсэн ч хүрдэггүй гэдгээ хэлжээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр хүний эрхийн ТББ-ууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр дээрх асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагын оролцоо муу байна, НҮБ-аас өгсөн хүнсний эрхийн зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй байна гэж НҮБ-ын засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан ярилаа.

Цаашид хүнсний эрх болон өлсгөлөнгөөс ангид байх эрхийн хүрээнд ядуу эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хэрэглээнд үнэлгээ хийх хэрэгтэй. Түүнчлэн тэдний өлсгөлөнгөөс ангид байх эрхийг баталгаажуулах, хүнсний талоноор хангах хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуу, эмзэг бүлгийн нийт өрхийг хамруулах хэрэгтэйг хүний эрхийн ТББ-ын төлөөллүүд тодотгож байсан юм.

Хуваалцах