Гэр хороололд амьдарч байгаа нийт иргэдийн 90 гаруй хувь нь хашааны газраа өмчилжээ
Гэр хороололд амьдарч байгаа нийт иргэдийн 90 гаруй хувь нь хашааны газраа өмчилж авсан байна. Гэтэл гэр хорооллыг хөгжүүлэх төслүүд бодит байдалд тун хангалтгүй хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

Гэр хороололд амьдарч байгаа нийт иргэдийн 90 гаруй хувь нь хашааны газраа өмчилж авсан байна. Гэтэл гэр хорооллыг хөгжүүлэх төслүүд бодит байдалд тун хангалтгүй хэрэгжиж байна.
Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч харьцангуй удаашралтай, ахиц дэвшил муутай байна. Энэ бүхнийг хууль эрх зүйн зөв бодлогоор уялдуудах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэллээ. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын дарга н.Ганхуяг ингэж ярив.
Улсын хэмжээнд нийт иргэдийн 17 хувь нь газраа өмчилж авсан бол үлдсэн 80 хувь нь газраа хэрхэн өмчилж авах нь эргэлзээтэй байна.


















