Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэр хороололд хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нутагшуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэр хороололд хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нутагшуулна
Гэр хороололд хөрсний бохирдлыг бууруулах шинэ технологи нутагшуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/778 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийн ариун цэврийн байгууламжийн шийдлийг тодорхойлж, АНУ-ын иргэн Bill Gates-ийн сантай хамтран шинэ техник технологи нутагшуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Хуваалцах