Гэр нь түймэрт өртсөн айлд 5 ханатай иж бүрэн гэр хандивлалаа
Ховд аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн санаачилгаар гал түймэрт өртсөн Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынд 5 ханатай иж бүрэн гэр хүлээлгэн өгчээ.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн санаачилгаар гал түймэрт өртсөн Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынд 5 ханатай иж бүрэн гэр хүлээлгэн өгчээ.

Эднийх 2017 оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж, орон гэргүй болоод байсан юм. Ийнхүү аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон БОЭТ, МХГ, БСУГ, ХХААЖДҮГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гэр болон гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг хандивлажээ.



















