Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлсэн анхны гадаад хос

Тэртээ 1994 онд Монгол улсад анх танилцан гэр бүл болж өрх гэрээ тусгаарласан Куртис Брижис, Патриша Маннер нар хуримын ёслолын 25 жилийн ойгоороо дахин Гэрлэх ёслолын ордноор зочиллоо. Хос хоёр маань амьдралын нандин мөч болох Гэрлэх ёслолоо Монгол улсын Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэсэндээ үргэлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлсэн анхны гадаад хос
Гэрлэх ёслолын ордноор үйлчлүүлсэн анхны гадаад хос. Зураг: МҮОНРТ

Тэртээ 1994 онд Монгол улсад анх танилцан гэр бүл болж өрх гэрээ тусгаарласан Куртис Брижис, Патриша Маннер нар хуримын ёслолын 25 жилийн ойгоороо дахин Гэрлэх ёслолын ордноор зочиллоо. Хос хоёр маань амьдралын нандин мөч болох Гэрлэх ёслолоо Монгол улсын Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэсэндээ үргэлж баяртай байдаг учраас дахин ирж Алт, Мөнгөн хуримын ёслолоо хийх бодолтой байгаагаа хэлсэн юм.

Гэрлэх ёслолын ордны хамт олноос танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн ч мөн адил Гэрлэх ёслолын ордондоо Алтан, Мөнгөн хуримын ёслолоо тэмдэглэж нандин дурсамж гэр бүлдээ үлдээгээрэй.Монгол ёсонд: 25 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Мөнгөн хурим", 50 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Алтан хурим", 60 жилээс дээш жил хамтдаа амьдарсан хосууд "Очир эрдэнийн хуримын ёслол" хийдэг уламжлалтай билээ.

Хуваалцах