Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Герман улсад Мөрөн хотын нэрэмжит гудамжийг нээнэ

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner StraЯe” буюу “Мөрөнгийн гудамж"-ийг байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Герман улсад Мөрөн хотын нэрэмжит гудамжийг нээнэ
Герман улсад Мөрөн хотын нэрэмжит гудамжийг нээнэ. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут-Марк хотын “Ам Хайдевег” дүүрэгт “Muruner Straße” буюу “Мөрөнгийн гудамж"-ийг байгуулахаар болжээ. Тус хот нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой 2011 оноос хойш түншлэлийн харилцааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн байна. Тиймээс түнш хотынхоо нэрэмжит гудамжийг нээх ёслолыг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

Барут-Марк хот нь хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт гал унтраах машин, сургуулиудад ус цэвэршүүлэх төхөөрөмж зэргийг нийлүүлж байжээ.

Хуваалцах