Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гэртээ архи үйлдвэрлэж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ

“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлэж байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэсэн дуудлага энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гэртээ архи үйлдвэрлэж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ
“Гэртээ архи үйлдвэрлэж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулжээ. Зураг: МҮОНРТ

“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлэж байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэсэн дуудлага энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгаж иргэн “Б”-н хашаанд байрлах гражаас “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Мөн иргэн “А” бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Хуваалцах