Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГИХГ: 71 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГИХГ: 71 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ
ГИХГ: 71 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Өнгөрөгч есдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагад нийт 82 өргөдөл, 6 гомдол ирүүлснээс 71 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрлэлт 81 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 11 өргөдөл, 2 гомдол хянагдаж байна.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 5 гомдол ирсэн бөгөөд тухай гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгч ажиллалаа гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах