Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ГИХГ: Ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газраас ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГИХГ: Ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо
ГИХГ: Ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын Агаарын замын боомт хариуцсан газраас ээлжийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөн, семинараар албан хаагчид үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, тулгарч буй асуудлыг хэлэлцэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актыг хэрэгжүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголт, мэдээ мэдээллийг өгсөн юм.

Зөвлөгөөнд “Чингис хаан” болон Буянт-Ухаа олон улсын боомтод үүрэг гүйцэтгэж буй 30 орчим албан хаагч хамрагдлаа гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Хуваалцах