Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Парагвайн Гадаад хэргийн сайдтай уулзав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Антонио Ривастай

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХ-ны сайд Д.Цогтбаатар Парагвайн Гадаад хэргийн сайдтай уулзав
ГХ-ны сайд Д.Цогтбаатар Парагвайн Гадаад хэргийн сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Парагвай Улсын Гадаад хэргийн сайд Антонио Ривастай 2019 оны 9 дүгээр сарын 25-нд уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Парагвайн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэргэцээ “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Ингэснээр манай улсын иргэд тус улсад визгүй зорчих нөхцөл бүрдэж буй.

Хуваалцах