Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгуулав

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгуулав
ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Cанамж бичгийн хүрээндгадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.

Хуваалцах