Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ГХЯ-наас эмгэнэл илэрхийллээ

Их Британийн хатан хаан Элизабет II таалал төгссөнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас эмгэнэл илэрхийлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ГХЯ-наас эмгэнэл илэрхийллээ
ГХЯ-наас эмгэнэл илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн хатан хаан Элизабет II таалал төгссөнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас эмгэнэл илэрхийлсэн байна.

Эмгэнэлд,

"Монгол Улсын Гадаад харилцааны яам Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Хатан хаан Хоёрдугаар Элизабет таалал төгссөнд Хааны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна.Эрхэмсэг Хатан хаан Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнуудын нэгдмэл байдлын бэлгэ тэмдэг, дэлхий нийтийн үлгэр дуурайл бөгөөд түүний тогтвортой, тууштай байдал, чин үнэнч зүтгэлийг бид үүрд мөнх дурсах болно.Энэхүү хүнд цаг үед бид сэтгэл зүрхээрээ Британийн ард түмэнтэй хамт байна." гэжээ.

Хуваалцах