ГХЯ-ны баруун урд талын уулзварын хөдөлгөөнийг хаана
Энэ хугацаанд 141 м газарт дулааны шугамыг шинэчлэн сольж, хучилтын хавтан хүчитгэх ажлыг хийх юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа энэхүү замыг 2014 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил долоодугаар сард эхэлсэн. Тус ажлын гүйцэтгэгчээр “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан бөгөөд замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун урд талын авто замын уулзвараас Улсын 1 дүгээр төв эмнэлэг хүртэл хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрийн 23 цагаас ирэх сарын 16-ны 6 цаг хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо. Энэ хугацаанд 141 м газарт дулааны шугамыг шинэчлэн сольж, хучилтын хавтан хүчитгэх ажлыг хийх юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа энэхүү замыг 2014 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


















