ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орлогч захирал Др. Мартин Түммелийг хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс өөрийн гуравдагч хөрш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцолж, Хөгжлийн албан ёсны тусламжаа сэргээх тухай Холбооны Засгийн газраас гаргасан шийдвэр нь түүнийг хөгжлийн зорилтууддаа нийцүүлэн бодит үр дүнтэй хэрэгжүүлэх, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, тээврийн салбарт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал гэдгийг тэмдэглэв.