ГХЯ: Унгар Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Обрущанский Борбалаг хүсэлтийнх нь дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мэдээллийн алба

Монгол, Унгарын улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, археологийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг талууд онцолж, хоёр талын харилцааг тэлэх боломжийн талаар ярилцлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтын хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиролцов. Мөн хоёр талын харилцан сонирхсон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцлоо.