Голыг бохирдуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоов
Туул гол бохирдож буйн нэг шалтгаан нь арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой байдаг гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Туул гол бохирдож буйн нэг шалтгаан нь арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай холбоотой байдаг гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Мэргэжлийн хяналтын энэ онд хийсэн шалгалтаар арьс, ширний үйлдвэрүүдээс химийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.37 дахин их, усны орчин 1.1 дахин их хэмжээгээр ялгарч байгаа аж. Тиймээс өмнөх оныхоо зөрчлийг давтсан, тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нэмэлт тодотгол хийгдээгүй болон менежментийн төлөвлөгөөгүй ажилласан арьс, шир боловсруулах “Содон цуурай”, “Их асар”, “Буурал гол” үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Түүнчлэн ноос, ноолуур угаах “Уран нинж”, “Баянгонгор” үйлдвэрийн үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна.


















