Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Голын усанд осолджээ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 3-ны 15:44 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд хүн живлээ гэсэн дуудлага ирсний дагуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Голын усанд осолджээ
Голын усанд осолджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 3-ны 15:44 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд хүн живлээ гэсэн дуудлага ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 40 настай, эрэгтэй С голын усанд осолдсон байжээ. Аврагчид 2-3 удаагийн шумбалтаар осолдсон газраас 3 метр, эргээс 40 метрийн зайтай 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Жил бүрийн энэ үед иргэд голын усанд осолдож амь насаа алдах эрсдэл, дуудлага, мэдээлэл нэмэгддэг. Иймд:

• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

• Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах