Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Google-ээс Засгийн газрууд юу "царайчилдаг" вэ?

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын Засгийн газруудын зүгээс Google-д тавьсан тус компанийн хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлт 120 хувиар өсчээ. Өнгөрсөн онд л гэхэд 53.356 хүсэлт ирсэн гэж Google албан ёсоор мэдэгдсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Google-ээс Засгийн газрууд юу "царайчилдаг" вэ?
Google-ээс Засгийн газрууд юу "царайчилдаг" вэ?. Зураг: МҮОНРТ

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын Засгийн газруудын зүгээс Google-д тавьсан тус компанийн хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлт 120 хувиар өсчээ. Өнгөрсөн онд л гэхэд 53.356 хүсэлт ирсэн гэж Google албан ёсоор мэдэгдсэн байна. Засгийн газруудаас ирсэн хүсэлт нэмэгдсэн нь хэрэглэгчийн тоо өссөнтэй холбоотой гэж үзэж байгаа ч хүсэлт гаргахдаа "эрх мэдлээрээ далайлгасан" тохиолдлууд мөн нэмэгджээ.
Google-д ирсэн ихэнх хүсэлт АНУ-ын Засгийн газрынх байсан боловч энэ тооцооллыг гаргахдаа тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн ажиллагааг тооцоогүй ажээ. Ямартай ч 2013 оны 7-оос 12-р сарын хооронд Вашингтоны 10.574 хүсэлтийн 83 хувийг ёсоор болгосон байна. Харин Их Британийн Засгийн газраас гаргасан 1.397 хүсэлтийн 69 хувьд нь Google зөвшөөрсөн хариу өгчээ. Дашрамд дурдахад, Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны талаар мэдээлэл задруулснаас хойш технологийн компаниуд Засгийн газруудад хандан үйл ажиллагаагаа илүү нээлттэй болгохыг шаардах болсон билээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах