Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байцаагч нарт зөвлөгөө өгч ажиллалаа
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалтын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт Төрийн хяналт шалгалтын тухай,
Мэдээллийн алба



Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сар бүр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалтын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын тухай, багц хууль, байгаль орчны багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандарт, журмын хэрэгжилийг хангуулан ажиллахад анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 02 -ний өдрийн 10 цагт тус хамгаалатын захиргааны сургалтын танхимд зохион байгуулав.Энэхүү ажлын хүрээнд захирганы зөрчлийн бүртгэл хийх үед анхаарах асуулал, тулгамдаж байгаа асуудал, цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар арга зүйн зөвлөгөө өгч үйл ажиллагаандаа мөрдөн хэрэглэж хэвшүүлэх талаар зөвлөмж, сургалтын үр дүн болон цаашид ямар сэдвээр сургалт авах талаар судалгаа авч ажиллалаа.


















