Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймаг өвс, тэжээлийн нөөц бэлтгэхдээ 90 гаруй сая төгрөг хэмнэжээ

Төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэгдэн очсон тэжээлийн ногоон өвс өнөөдрийн байдлаар, нэг боодол нь 17000, байгалийн хадлан 15000 төгрөгийн ханштай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймаг өвс, тэжээлийн нөөц бэлтгэхдээ 90 гаруй сая төгрөг хэмнэжээ
Говь-Алтай аймаг өвс, тэжээлийн нөөц бэлтгэхдээ 90 гаруй сая төгрөг хэмнэжээ. Зураг: МҮОНРТ

Төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэгдэн очсон тэжээлийн ногоон өвс өнөөдрийн байдлаар, нэг боодол нь 17000, байгалийн хадлан 15000 төгрөгийн ханштай байна. Цаашид үнэ ханш өсөх, өвс тэжээлийн хомсдол бий болох магадлалтай байгаа юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллаж, орон нутгийн удирдлагатай нь зөвшилцсөнөөр өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө дээрх үнээс 50 хувийн хямд өртгөөр бэлтгэжээ. Ингэснээр, тус аймаг өвс тэжээл татан төвлөрүүлэх ажилд тендер зарлаж, шалгаруулахгүй бөгөөд 90 орчим сая төгрөгийн төсөв хэмнэх юм байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд, 10000 боодол өвс буюу 10 шланз өвс Говь-Алтай аймгийн зүг тээвэрлэгджээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХХААГ техникийн дундын үйлчилгээний бааздаа суурилан хадлангийн иж бүрэн техник хэрэгсэл бүхий салааг Дархан-Уул, Сэлэнгийн заагт хүргэж өөрсдийн хүн хүч, техникээр ийнхүү хадлан авсан байна.

Өнгөрсөн зун газрын гарц тааруу байснаас шалтгаалж, ирэх өвөл арван аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн урьдчилсан төлөв мэдээ гарсан. Ялангуяа, баруун аймгуудад өвс тэжээл хомсдох эрсдэлтэй байгаа тул аймгууд аюулгүйн нөөцөө бүрдүүлэхэд бүх талаар анхаарч байна.

Хуваалцах