Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт 15 настай хүү хоёр өдөр халуураад, гурав дахь өдрөө нас баржээ

Хүүгийн нас барсан шалтгааныг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, онош тодруулахаар ажиллаж байна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт 15 настай хүү хоёр өдөр халуураад, гурав дахь өдрөө нас баржээ
Говь-Алтай аймагт 15 настай хүү хоёр өдөр халуураад, гурав дахь өдрөө нас баржээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас барсан нэг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгааг бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, энэ сарын 29-нд Говь-Алтай аймагт тодорхойгүй шалтгааны улмаас нэг хүн амь эрсэдсэн байна. ЗӨСҮТ-ийн мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас утсаар лавлалаа.

Та бүхэнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын албаны дуудлага хүлээн авагч н.Алтаншагайгийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Говь-Алтай аймагт 15 настай хүү 2 өдөр халуурч, гурав дахь өдрөө нас баржээ

Шинжилгээний хариу 3-4 хоногийн дараа гарна гэлээ.

Хуваалцах