Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Говь-Алтай аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулна
Говь-Алтай аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз Говь-Алтай аймагт ажиллах хураамжийн тасгийн дарга сонгон шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Санхүү, бүртгэл тооцооны ажлыг 3-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай

  • Тайлан баланс гаргах чадвартай,

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

  • Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай

  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах