Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймагт чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцжээ

Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцсон хэрэг гарлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймагт чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцжээ
Говь-Алтай аймагт чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, 3 том хүн, 2 хүүхэд ноцсон хэрэг гарлаа. Холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэн газар дээр нь ажиллаж байгаа тухай "Монголын мэдээ" телевизийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр мэдээллээ.

Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй аж. Өвчтөнүүд вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагджээ. Тус аймагт энэ өвөл хоттой хонь руу чоно дайрах нь тогтмол үзэгдэл болоод буй юм байна. Манай улсад тохиолдсон галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртсөн хүмүүсийн олонх нь орон нутагт амьдардаг хүмүүс, тэр дундаа малчид байдаг. Иймд ард иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах