Говь-Алтай аймагт сургууль, цэцэрлэг шинээр барина
Говь-Алтай аймагт энэ жил номын сан, музей, хэд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барина. Энэ ажилд улсын төсвийн болон орон нутгийн төсвөөс 70 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ авто зам тавих, цэвэр усны шинэ шугам татах, дулааны станц байгуулах гурван
Мэдээллийн алба

Говь-Алтай аймагт энэ жил номын сан, музей, хэд хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барина. Энэ ажилд улсын төсвийн болон орон нутгийн төсвөөс 70 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ авто зам тавих, цэвэр усны шинэ шугам татах, дулааны станц байгуулах гурван томоохон төсөл хэрэгжүүлнэ гэж тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм танилцууллаа.


















