Говь-Алтай аймгаас ЕБС төгсөх 80 гаруй хүүхэд нийслэлд ирж, их, дээд сургуультай танилцлаа
Говь-Алтай аймагт энэ жил ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх 80 гаруй хүүхэд нийслэл Улаанбаатар хотоор аялж, зарим их, дээд сургуультай танилцлаа.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймагт энэ жил ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх 80 гаруй хүүхэд нийслэл Улаанбаатар хотоор аялж, зарим их, дээд сургуультай танилцлаа. Энэ аяллыг аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж, 5.6 сая төгрөг зарцуулсан байна.
Анх удаа хөдөө сумын хүүхдүүд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” хөтөлбөрийн дагуу нийслэлд аялж, зарим сурагч их, дээд сургуульд элсэх эрх авлаа гэж Насан туршийн боловсролын төвийн дарга н.Цагаанбаатар ярьж байна.


















