Говь-Алтай аймгийн аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цаг богиносжээ
Мөн энэ сарын 21-27-ныг хүртэлх хугацаанд аймаг сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Мэдээллийн алба

Аймгийн онцгой комиссын IV хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар өчигдрөөс ирэх гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын ажлын цагийн үргэлжлэх хугацааг богиносгожээ.
Ийнхүү 10:00-17:00 цагийн хуваарьт шилжүүлэх, 0-10 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан байна.
Мөн энэ сарын 21-27-ныг хүртэлх хугацаанд аймаг сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.


















