Говь-Алтай аймгийн анагаахын сургуулийн төлбөр огцом өсчээ
Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн төлбөр энэ жил огцом өсч 760 мянгаас 1 сая 950 мянган төгрөг болсон талаар сонсогч н.Саруул бидэнд мэдээллээ.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн төлбөр энэ жил огцом өсч 760 мянгаас 1 сая 950 мянган төгрөг болсон талаар сонсогч н.Саруул бидэнд мэдээллээ.
Үнэ нэмсэн энэ тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар оролцох эрх зүйн орчин байна уу? гэсэн асуултыг бид сонсогч н.Саруулыг төлөөлж тус газрын Хэлтсийн дарга Л.Ган-Өлзийд тавилаа.
Тухайн сургуулийн төлбөрийг удирдах зөвлөл шийдэж тогтоодог учраас бид хөндлөнгөөс оролцохгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэлтсийн дарга Л.Ган-Өлзий хэлсэн юм.


















