Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Говь-Алтай аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ

Говь-Алтай аймгийн иргэд Цээл, Төгрөг сумын иргэд хамтран тус аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” компанийн Таяннуурын уурхайн тээвэрлэлтийг зогсоохоор цуглаан зохион байгуулжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ
Говь-Алтай аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг сумын иргэд хамтран тус аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” компанийн Таяннуурын уурхайн тээвэрлэлтийг зогсоохоор цуглаан зохион байгуулжээ.

Нутгийн иргэд “Алтайн Хүдэр” компани нийт 168 километр шороон замаар тээвэрлэлт хийж буйгаас үүдэн тоосжилт ихээр үүсч,эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжгүй болгож байна хэмээн мэдэгдэж байгаа аж.

Тэдгээр иргэд “байгалийн баялгийг нь зөөж байгаа юм бол ядаж замаа тавиач гэсэн шаардлагыг л бидний зүгээс шаардаж байна” хэмээн албан сёны мэдэгдэлдээ онцлон дурджээ.

Харин Алтайн Хүдэр Компанийн Мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн захирал Бурмаа “Манай компаний ажил хэвийн явагдаж байгаа. БОНХЯ-тай манайх гэрээгээ шинэчлэн байгуулснаар уг зам 2014 онд дуусахаар үзэглэгдсэн.Угаасаа энэ оны 4 сараас эхлэсэн зам ийм хурдан хугацаанд дуусна гэж байхгүй ш дээ ” гэсэн тодруулга өгсөн юм.

Түлхүүр үг:Уул уурхай
Хуваалцах