Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн малчны хотонд буга орж, хашаа мөргөх, нохойтой ноцолдох, зэрэг галзуугийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамруулсны улмаас галзуурсан гэдэг нь тогтоогдож устгалд оруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ
Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурчээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн малчны хотонд буга орж, хашаа мөргөх, нохойтой ноцолдох, зэрэг галзуугийн шинж тэмдэг илэрч, шинжилгээнд хамруулсны улмаас галзуурсан гэдэг нь тогтоогдож устгалд оруулжээ.

Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар галзуу өвчний 52 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотноо буга орж, хашаа, амбаар мөргөн, нохойтой ноцолдож, байсныг сумын мал эмнэлгийн үржлийн тасагт дуудлага өгчээ. Аймгийн мал эмнэлгийн үржлийн тасаг илгээсэн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.

Иймээс сумын засаг даргын захирамжаар тус сумын эргэн тойрондох 10 км ын зайд 14 хоногийн хорио цээр тогтоож, тус бугатай ноцолдсон малчны нохойд болон бусад мал амьтныг вакцинжуулах ажлыг хийхээр болоод байгаа талаар Говь- Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр

Хуваалцах