Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79.5 хувь нь цөлжилтийн аюулд өртөөд байна

Говь-Алтай аймгийн газар нутгийн цөлжилт, газрын доройтол хүчтэй илэрсэн буюу нийт нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувь нь сулаас дээш доройтлын зэрэгт хамрагдах нутаг дэвсгэрт Хөх-Морьт, Шарга, Баян-Уул, Дарив сумд багтаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79.5 хувь нь цөлжилтийн аюулд өртөөд байна
Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79.5 хувь нь цөлжилтийн аюулд өртөөд байна. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн газар нутгийн цөлжилт, газрын доройтол хүчтэй илэрсэн буюу нийт нутаг дэвсгэрийн 70-аас илүү хувь нь сулаас дээш доройтлын зэрэгт хамрагдах нутаг дэвсгэрт Хөх-Морьт, Шарга, Баян-Уул, Дарив сумд багтаж байна.

Харин Есөнбулаг, Халиун, Цогт, Төгрөг, Жаргалан, Эрдэнэ, Тайшир, Дэлгэр, Алтай сумдын хувьд доройтлын нийлбэр үнэлгээг дунд зэрэгт, бусад сумдад илэрсэн цөлжилт, газрын доройтол сул гэж үнэлэгджээ.

Өнгөрсөн хугацаанд цөлжилттэй тэмцэх зорилгоор орон нутгийн зүгээс улсын үндэсний хөтөлбөртэй уялдуулан зорилтот төсөл арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж ирсэн. 2021 онд цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр улс орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээр багагүй ажил арга хэмжээ өрнөсөн байна.

Тодруулбал, 20 талбайд элсний механик хамгаалалт хийж, 10 га талбайг хамгаалан ашигт ургамал тариалан 3 голд энгийн хамгаалалтын бүс тогтоосон нь багагүй үр дүнгээ өгч байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байгаа юм.

Мөн байгалийн сэргэн ургалтыг дэмжих зорилгоор заган ойг 20 га-д тооройн 3 га талбайг хашаалж эвдрэлд орсон 26 га талбайг нөхөн сэргээх ажил хийгдэж гүйцэтгэлийн шатандаа байгаа гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн иргэдийн байгаль хамгаалах санаачлахыг төсөл хөтөлбөрөөс дэмжин зармангийнбаянбүрдэд талбайг хашаалан заг хармаг тариалуулах, 17 булгийн эхийг хашиж хамгаалан хөв байгуулжээ.

Цаашид бэлчээрийн доройтлыг бууруулахад бэлчээрийн талбайг хашаалан ногоон тэжээл тарих ажлыг эрчимжүүлэн Төгрөг, Эрдэнэ, Дарив сумдын гаднын нөлөөлөлд өртөөд байгаа голуудад онцгой хамгаалалтын бүс тогтоож ажиллахаар төлөвлөгөө гаргаад байгаа юм байна гэж Говь-Алтай аймгаас сурвалжлагч Р.Төмөрчөдөр мэдээллээ.

Хуваалцах