Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байца

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна
Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт усны нарийвчилсан тоо бүртгэл хийж байна. Зураг: МҮОНРТ

Усны нарийвчилсан тоо бүртгэлийн ажлыг гүйцэтгэхээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл, Алтайн-Оргил, Алтансоёмбо, Тамч, Бүс-Уул багийн нутагт Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны мэргэжилтнүүд, Тонхил сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч болон багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд булаг, гол, нуур, худаг бүрд газар дээр нь очиж солбицол, усны чанарын 9 үзүүлэлт, ундарга, урсгалын хурд, гүн зэргийг мэргэжлийн багажаар хэмжиж, мэдээллийг хүснэгтэн болон зурган хэлбэрээр гаргана гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах