Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай аймгийн зарим суманд насжилт өндөртэй сургуулийн барилгууд их байна

Говь- Алтай аймагт нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 173 объект байдаг. Эдгээр барилгуудын дунд 1940 онд ашиглалтад орж, одоог хүртэл хүүхдүүд суралцаж байгаа барилгууд сумдад цөөнгүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай аймгийн зарим суманд насжилт өндөртэй сургуулийн барилгууд их байна
Говь-Алтай аймгийн зарим суманд насжилт өндөртэй сургуулийн барилгууд их байна. Зураг: МҮОНРТ

Говь- Алтай аймагт нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 173 объект байдаг. Эдгээр барилгуудын дунд 1940 онд ашиглалтад орж, одоог хүртэл хүүхдүүд суралцаж байгаа барилгууд сумдад цөөнгүй байна. Энэ байдал хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрол эзэмших боломж тун бага байгааг илтгэж байгаа юм.Аймгийн Жаргалан суманд сургуулийн барилгын нэг ангийн тааз нуржээ. Уг сургуулийн барилгын тухайд 1973 онд баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд бүрэн засвар хийгдээгүй.

Тухайн нөхцөл байдалд сургуулийн хүүхдүүд хичээл нь тараагүй байсан бол ямар эрсдэлт байдал үүсч болох байсан нь тодорхой. Сумын сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр одоо ч зарим анги танхимуудын дээвэр нурах эрсдэлтэй байгаа хэмээжээ. Бид албаны хүнээс тодруулга авлаа.

Сумдын сургуулийн барилгуудын насжилтыг тухайлан авч үзвэл 1950-1960 онд баригдсан 6 барилга, 1960-1970 онд баригдсан 3 барилга, 1970-1980 онд баригдсан 50 сургуулийн барилга байдаг байна.

Хуваалцах