Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтай: Малчид махаа ченжийн гар дамжуулалгүй Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар 2020 онд Ковидын хүнд хэцүү цаг үед зохион байгуулагдаж байсан "Хүргэлт" арга хэмжээ энэ онд 3 дахь жилдээ зохион байгуулагдах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтай: Малчид махаа ченжийн гар дамжуулалгүй Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо
Говь-Алтай: Малчид махаа ченжийн гар дамжуулалгүй Улаанбаатар хотын хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар 2020 онд Ковидын хүнд хэцүү цаг үед зохион байгуулагдаж байсан "Хүргэлт" арга хэмжээ энэ онд 3 дахь жилдээ зохион байгуулагдах юм.

Энэ жилийн тухайд цаг үеийн байдлаас шалтгаалан малчдад мал, махаа ченжийн гар дамжуулалгүй борлуулах нөхцлийг бүрдүүлэхээр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Улаанбаатар хотод ажиллаж, Барс группийн тэргүүн Ч.Амарбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Үүний үр дүнд Барс-2 худалдааны төвд малын мах борлуулах лангууг сум тус бүрээр түрээслэхээр болсон юм.

"Хүргэлт-3" арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 1-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Арга хэмжээг тохиолдуулан Барс-2 худалдааны төвд Алтай нутгийн махны амталгаат худалдааг зохион байгуулна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах