Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг, сургуулийн хана цуурчээ

Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогчоос утсаар тодруулахад "Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн" гэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг, сургуулийн хана цуурчээ
Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг, сургуулийн хана цуурчээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан” гэдэг газар өчигдөр 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогчоос утсаар тодруулахад "Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн" гэжээ.

Мөн мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургуулийн барилгын 64 см-ийн зузаантай цагаан тоосгон хана, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай улаан тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна.

Тус аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас ажлын хэсэг томилогдон Чандмань суманд ажиллахаар явах гэж байгаа аж.

Хуваалцах