Говь-Алтайд “Алтан тариа” дээд гурил 27-28 мянган төгрөгийн үнэтэй байна
Орон нутгийн худалдаачдын хувьд бараагаа нийслэлээс татдаг учир үнэ ханшаа нэмэгдэлтэйгээр борлуулдаг. Иймд иргэд нь улам нэмэгдэх вий гэсэн хардалттай байгааг дуулгасан юм.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгаас манай сурвалжлагч гурилын үнэ ханш ямар байгааг бидэнд ирүүллээ. Үүнийг уншигч танаа хүргэе.
Дээрх аймгийн “Шинэ-Алтай” захад “Улаанбаатар” нэгдүгээр гурил 25 кг нь 28, “Алтан тариа” дээд мөн адил 27-28 мянган төгрөг байгаа аж.
Харин дотоодын үйлдвэрийн 50 кг гурил 52 мянган төгрөгт хүрчээ.
Орон нутгийн худалдаачдын хувьд бараагаа нийслэлээс татдаг учир үнэ ханшаа нэмэгдэлтэйгээр борлуулдаг. Иймд иргэд нь улам нэмэгдэх вий гэсэн хардалттай байгааг дуулгасан юм.


















