Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говь-Алтайд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нийгмийн түншлэлийг дэмжих зөвлөгөөн боллоо

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангахад нийгмийн түншлэгч байгууллагуудын оролцоо чухал.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нийгмийн түншлэлийг дэмжих зөвлөгөөн боллоо
Говь-Алтайд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нийгмийн түншлэлийг дэмжих зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн нийгмийн түншлэлийг дэмжих зөвлөгөөн Говь-Алтай аймагт болж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байраар хангахад нийгмийн түншлэгч байгууллагуудын оролцоо чухал.

Иймээс ч үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа европын холбооны төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутагт мэргэжлийн боловсролын салбар зөвлөлтэй хамтран түншлэгч байгуулагуудын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой зөвлөгөөн Алтай хотноо зохиогдож байна.

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа европын холбооны төсөл хөтөлбөрт 19 аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд хамрагдсан байна.Энэхүү зөвлөгөөнд орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг түншлэгч байгууллагууд болон шийдвэр гаргагч түвшиний хүмүүс оролцож байна.

Ажил олгогч нарт хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгааг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.

Хуваалцах