Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Говь-Алтайгаас улсын хошой аварга малчинд нэг, аварга малчинд есөн хүн нэр дэвшжээ

Жилийн дөрвөн улиралд эрх дураараа нүүдэллэж, өв уламжилж ирсэн мал сүргээн идээшлүүлж, сар нарны заагт өчүүхэнч амрах завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говь-Алтайгаас улсын хошой аварга малчинд нэг, аварга малчинд есөн хүн нэр дэвшжээ
Говь-Алтайгаас улсын хошой аварга малчинд нэг, аварга малчинд есөн хүн нэр дэвшжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн оны анхдугаар хуралдаанаар улсын аварга малчин, тариаланчдыг тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Жилийн дөрвөн улиралд эрх дураараа нүүдэллэж, өв уламжилж ирсэн мал сүргээн идээшлүүлж, сар нарны заагт өчүүхэнч амрах завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүс бол малчид.

Тэдний нөр их хөдөлмөр гавьяаг төр нийгмээс хүндэтгэн үзэж жил бүр шагнаж урамшуулдаг. Энэ жил аймгаас улсын аварга малчин тариаланч, саалчдыг тодруулах ажлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид оны анхдугаар хуралдаанаар дэмжижээ.

Улсын хошой аварга малчинд нэг, улсын аварга малчинд есөн хүн нэр дэвшихээр тодорхойлогджээ.

Хуваалцах