Говь-Угтаал суманд 180 гаруй мянган толгой мал өвөлжинө
Говь-Угтаал сум энэ онд нэгдсэн халаалттай болж, Төрийн болон хувийн хэвшлүүдийн халаалтын асуудлыг шийдсэн ба гурван давхар 12 айлын орон сууц барьж төрийн албан хаагч болон иргэдийг сумандаа амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэн ажиллажээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 200 гаруй малчин энэ онд өрхийн 180 гаруй мянган толгой мал өвөлжинө.
Засгийн газрын албан даалгавар болон аймгийн Засаг даргын захирамжаар гар тэжээл бэлтгэж өвөлжилтөд бэлтгэхийг малчдад үүрэг болгосон байна. Мөн энэ суманд хоёр өрх айл малын тэжээлийн ургамалыг тариалдаг учраас өөрсдийн болон ойр орчны малчин айлуудын гар тэжээлийн хэрэгцээг хангадаг байна.