Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт хурал болов

Дэлхийн биологийн олон янз байдлын өдөр 5-р сарын 22-ныг тохиолдуулан “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Оюу Толгой ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Састэйнабилити Ийст Эйжиа ХХК хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт хурал болов
“Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт хурал болов. Зураг: МҮОНРТ

Дэлхийн биологийн олон янз байдлын өдөр 5-р сарын 22-ныг тохиолдуулан “Говийн бүсийн амьтны аймгийн судалгаа, хамгаалал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Оюу Толгой ХХК, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Састэйнабилити Ийст Эйжиа ХХК хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 05 сарын 22, 23 – ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурал нь говийн бүсийн биологийн олон янз байдлын чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлуудын үр дүнг олон нийтэд хүргэх, судалгаа шинжилгээнд суурилсан хамгааллын арга хэмжээг оновчтой төлөвлөх, төрөөс болон орон нутгаас биологийн олон янз байдлын талаар баримталж буй бодлого, цаашлаад бүс нутгийн хэмжээнд биологийн олон янз байдалд тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран тодорхойлж, байгаль хамгааллын үйл ажиллагаанд талуудыг татан оролцуулах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх ач холбогдолтой.

Тус бага хуралд Байгаль орчны аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТХГ-уудын хамгаалалтын захиргаа, МУ-ын ШУА-ийн харьяа хүрээлэн, их сургууль, төрийн бус байгууллага зэрэг нийт 50 гаруй байгууллагуудын 120 орчим төлөөлөгчид оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлүүд хэлэлцэгдлээ.

Хуваалцах