Говийн бүсийн оношилгооны төв 2017 онд ашиглалтад орно
Энэ эмнэлэг баригдсанаар Өмнөговь аймгийн төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдийг хүлээн авч хот руу чиглэсэн урсгал буурах боломж бүрдэх юм.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв 2017 онд ашиглалтад орно. Энэ эмнэлэг баригдсанаар Өмнөговь аймгийн төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдийг хүлээн авч хот руу чиглэсэн урсгал буурах боломж бүрдэх юм.
Энэ төвийг барьж байгуулахаар 4 жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч хөрөнгө санхүү бусад шалтгааны улмаас хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн байна. Харин энэ жил уг эмнэлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Говийн бүсийнхний дунд хүлээлт үүсгээд байсан бүсийн оношилгооны төвийг барьж байгуулахад 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Харин тендерт шалгарсан “Аглут” компани орчин үеийн эмнэлэгийн стандарт хангасан чанартай барилга барьж, 2017 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй ажээ.


















