Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баруун бүсийн төв Ховд аймагт 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна
“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна. Зураг: МҮОНРТ

“Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ жил Баруун бүсийн төв Ховд аймагт 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна.

Сургалт, дадлага сургуулийн үеэр урсгал усан дахь аврах ажиллагааны үзүүлэх сургалт, дадлага сургуулийг аймгийн төвөөс 60 км зайд буюу Мянгад сумын нутаг орших Ховд голын хөвөөнд, өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс 12 км зайд буюу “Шүүтийн тохой“ гэх газар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах