Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говийн нутгийн зарим хэсгээр бороо орно

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говийн нутгийн зарим хэсгээр бороо орно
Говийн нутгийн зарим хэсгээр бороо орно. Зураг: МҮОНРТ

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 хэм хүйтэн, Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 29-нөөс 2014 оны 4 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4 сарын 1-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 6-11 метр. Хугацааны эцсээр говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Хуваалцах