Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Говьсүмбэр аймаг БНСУ-ын "Солбридж" сургуультай хамтран ажиллана

Говьсүмбэр аймаг БНСУ-ын Воосонг их сургуулийн "Солбридж" олон улсын бизнесийн сургуультай сурагч солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймаг БНСУ-ын "Солбридж" сургуультай хамтран ажиллана
Говьсүмбэр аймаг БНСУ-ын "Солбридж" сургуультай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймаг БНСУ-ын Воосонг их сургуулийн "Солбридж" олон улсын бизнесийн сургуультай сурагч солилцоо болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Аймгийн Засаг дарга Л.Одсэр, ЗДТГ-ын Гадаад харилцаа, нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ган-Эрдэнэ нар Воосонг их сургуулийн урилгаар албан айлчлал хийх үеэрээ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Санамж бичгийн хүрээнд:
-Аймгийн Ерөнхий Боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг олон улсын залуучуудын эрдэм шинжилгээний хуралд оролцуулах
-Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Солбридж олон улсын бизнесийн сургуулийн бакалаврын зэргийн сургалтад тэтгэлэгтэй суралцуулах,
-Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн, орон нутагтаа ирж ажиллах Говьсүмбэр аймгийн иргэдийг Солбридж сургуулийн магистрын сургалтад тэтгэлэгтэй суралцахад дэмжлэг үзүүлэх,
-Аймгийн иргэд, албан хаагчдын боловсролын түвшинг нэмэгдүүлэх, аймгийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллах;
-Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өвөл, зуны зуслан сургалтанд хамруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.


Хуваалцах